Голд живсэн иргэдийг эрэн хайж байна
Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн 39 настай эрэгтэй М нь Хэрлэн голд загасчилж яваад ор сураггүй алаг болсон гэх дуудлагыг энэ сарын 16-ны өдрийн 16:30 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, ар гэрийнхний хамт Хэрлэн сумын 1 дүгээр багийн Өгөөмөр гэдэг газраас “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл “Хэрлэн” голын эрэг дагуу 35 км-т 3 удаа самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй ч эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мөн тус аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн Наянгаа гэдэг газарт Онон голын усанд тус сумын харьяат иргэн 60 настай эрэгтэй Б нь живсэн тухай дуудлага иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагч, цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн 12 иргэн гээд нийт 24 хүн Өвөр-Эрээн багийн Наянгаа гэдэг газраас “Улиастайн гарам” гэдэг газар хүртэл голын эрэг дагуу 37 км-т эрэн хайх ажиллагааг явуулж байна.
О.Сайхан
Оллоо.mn