Бадархундага нуураас эд зүйлс хулгайлсан этгээд өмнө нь ч хулгайлж байжээ

Завхан аймгийн Отгон сумын нутаг, Отгонтэнгэр хайрхны бэлийн Бадархундага нуураас алт мөнгөн эдлэл тоносон хүмүүс жирийн иргэд рүү буудаж шархдуулсан талаар мэдээлсэн.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүрэгт эхнэр хүүхдийн хамт оршин суугч, Баянхонгор аймгийн уугуул, одоогоор эрхэлсэн ажилгүй, 1993 онд төрсөн Цогнэмэхийн Даваабат, Баян-Өлгий аймгийн харьяат, машины ченж хийдэг, 1997 онд төрсөн Ү.Төлеберген, 1996 онд төрсөн Е.Тасхын нар үйлдэж зугтсан юм. Тэд хайрханд мөргөхөөр явсан хүмүүс рүү буудаж, иргэн Б, О нарыг гар, хүзүүнд нь шархдуулаад, хөлөглөж явсан “Ланд Круйзер-200” маркийн машиныг нь дээрэмдэж зугтаасан байдаг.

Сэжигтэн Ц.Даваабат нь 2012 онд Онцгой байдлын албанд орж, улмаар Шуурхай бүлэг-105-д ажиллаж байгаад 2016 оны зургадугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчээ. Тэрбээр өмнө нь мөн ял шийтгэл эдэлж байсан нэгэн гэнэ.

Тэрбээр ийнхүү хоёр удаагийн үйлдлээр Бадархундага нуураас алт, мөнгөн эдлэл хулгайлж авсан байна.

Энэ талаараа мэдүүлэг өгөхдөө “Өр зээл ихтэй, түүнийгээ дарахын тулд нуураас алт мөнгөн эдлэл авсан” гэж мэдүүлжээ.

Түүнтэй хамт Отгонтэнгэрийн тусгай хамгаалалтын газрын хүмүүсийг ч хамаатуулан шалгаж эхэлжээ.

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button