МАХН-ын шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэлээ
МАХН-ын шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр/09.24/ хэлэлцлээ.
Дээд шүүхээс МАХН-ын 2018 оны долдугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус Их чуулганаар баталсан намын шинэчлэн найруулсан дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг бүртгэхээс татгалзсан байна. Харин дүрмийн бусад заалт болон мөрийн хөтөлбөрийг Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцсэн гэж үзэж бүртгэжээ.
Х.Хулан