Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин цол олгох уу

Өнөө  жилийн баяр наадамд зодоглосон бөхчүүдээс сэргээш илэрсэн талаарх мэдээлэл гарч эхэллээ.

Тодруулбал, Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын харцага А.Цацабшир хоёроос сэргээш илэрсэн гэх мэдээлэл байгаа ч энэ албан ёсны мэдээлэл биш гэнэ. Одоогоор Бөхийн холбооноос ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Харин олон нийтийн дунд Баянхонгорын аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин олгохоор боллоо гэсэн мэдээлэл их гарч байна.

Учир нь энэ жилийн наадамд тавын даваанд Улсын арслан Н.Ганбаатарт өвдөг шороодсон юм. Олон жил дөрвийн даваанд өвдөг шороодож байсан түүнийг улсын цолонд хүрээсэй гэж түмэн олон догдолж хүлээдэг бололтой.

Хэрвээ Улсын арслан Н.Ганбаатараас сэргээш илэрсэн нь үнэн бол давсан давааг нь хүчингүй болгох ёстой.

Дүрмэндээ бол давсан бөхийн давааг хүчингүй болгож, унасан бөхөд нь цол юмуу чимэг нөхөж олгоно. Гэхдээ Бөхийн холбооноос Н.Ганбаатар гарьдын давааг хүчингүй болгох эсэх нь тодорхойгүй байна.

 

Түүнээс гадна бас нэгэн бөхөөс сэргээш илэрсэн гэх мэдээлэл байна. Тэрбээр сорьцийн хариугаа хүлээн зөвшөөрөөгүй учраас гадагшаа хариугаа явуулсан аж.

О.Сайхан

Оллоо.mn 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button