ХХААХҮЯ-наас нэг компанид 10 жил дараалан тендер өгчээ
Тендерээс мөнгө завшдаг компани болоод хэсэг бүлэг хүмүүстэй холбоотой санал гомдол АТГ-т иржээ.
Тодруулбал, ХХААХҮЯ-наас зарлагдаж буй зарим тендерийн нэр өөрчлөгддөггүй жил бүр давтан зарлагддаг байна. Үүний тод жишээ нь микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын тендер 10 жил дараалан зарлагдаж, түүнд нэг компани дагнан шалгарч ажлыг гүйцэтгэжээ.
Ажлын үр дүн илт мэдэгдэхгүй, харагдахгүй ажлууд тендерээр хийх нь түгээмэл байна. Тендерээр гүйцэтгэж буй ажлуудын үр дүн ямар байгаа талаар дүгнэн хянаж үздэггүй байна. Ийм аргаар тендерийн мөнгө завшдаг компаниудад хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж АТГ-аас үзжээ.
О.Сайхан
Оллоо.mn