Дипломат, албан паспортууд хүчингүй болно

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү журам 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө.

Монгол Улс нь гадаад паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ICAO)-ын холбогдох зөвлөмж, стандартын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн паспортад сунгалт хийхээ албан ёсоор зогсоосон бөгөөд одоо хэрэгжиж байгаа “Монгол Улсын дипломат албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах” журмаар дипломат, албан паспортыг 5 хүртэл жилийн хугацаатай олгоно гэж заасан.

Иймд дээр дурдсан үндэслэлээр 5 жилийн хүчинтэй хугацаа нь дуусгавар болж байгаа 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл олгогдсон нийт дипломат, албан паспорт 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болохыг ГХЯ-наас мэдэгдэж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button