Сайд Ц.Нямдоржтой холбоотой хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэв

 

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг АТГ-аас газар шалгаж байгаа талаар мэдээлж байсан.

 

 Тодруулбал, Монголын Хүний төлөө намын дарга, Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтаас ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн 17 хөрөнгөтэй холбоотой асуудлаар АТГ-т ханджээ.

 

Уг хүсэлтийн дагуу дээрх газраас хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтаар үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулан ашигласан байдал тогтоогдоогүй учраас хэргийг хаах саналтайгаар прокурорт хүргүүлсэн гэв.

 

О.Сайхан

Оллоо.mn 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button