ДАШТ 2018: Л.Отгонбаатар шөвгийн дөрөвт шалгарлаа

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг-д өрсөлдөж буй ОУХМ Л.Отгонбаатар шөвгийн дөрөвт шалгарлаа.

Тэрбээр Бакугийн дэвжээнд  АНУ-ын Л.А Смит, Чилийн Томас Бричено, Латвийн Жевгенис Бородавко тус тус ялж шөвгийн наймд шалгарсан.  Ингээд "B" хэсгийн аваргын төлөө Португалийн Хорхе Фонсекатай барилдаж, цэвэр ялснаар медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болов. Тэрбээр хагас шигшээд олимпийн мөнгө, дэлхийн хошой мөнгөн медальт Гүржийн Варлам Лепартелиани хүч үзнэ.

Шигшээ барилдаанууд манай цагаар 20:00 цагт эхэлнэ.

Б.ОД

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button