Талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн, өмгөөлөгчид нь мэдээлэл хийнэ
Өнгөрсөн наймдугаар сард Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн бусдад зодуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Дээрх хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжиглэн шалгаж байгаа бөгөөд одоогоор түүнийг цагдан хорьсон хэвээр байгаа юм.
Харин сүүлийн үед үхсэн хүний хохь болно гэгчээр хэргийн талаар янз бүрийн буруу ташаа мэдээлэл гараад байгаа талаар талийгаачийн өмгөөлөгч С.Хүрэлсүх ярьж байсан.
Тэгвэл энэ харамсалтай хэргийн талаар маргааш өмгөөлөгчдийн баг болон ар гэрийнхэн нь сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
Хэвлэлийн хурал маргааш 11.00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд болно.
О.Сайхан
Оллоо.mn