АТГ-т шалгагдаж байгаа сэжигтний гэрээс 1.3 сая ам.доллар олджээ

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа сэжигтний гэрээс их хэмжээний буюу 1.3 сая ам.доллар бэлнээр олджээ. Энэ нь монгол төгрөгөөр бодох юм бол 3 орчим тэрбум төгрөг аж.  Тухайн сэжигтнийг яллагдагчаар татан баривчилсан байгаа бөгөөд дээрх мөнгийг битүүмжлэн эд мөрийн баримт болгон хураан авчээ.

Одоогоор их хэмжээний энэ мөнгийг юунд зарцуулах гэж байсан, хэнд авлигад өгөх гэсэн байсан болон гарал үүслийг судалж, нарийчвлан шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээлсэн юм.

Энэ их мөнгийг цагдаагийн эрх бүхий дарга нар болон ШШҮХ-ийн шинжээчидтэй холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл гарч байсан. Тэгвэл уг мэдээллийг дээрх хүмүүстэй хамааралгүй, хэргийг шалгаж байна гэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог хэлэв.  

 

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button