Сургууль, цэцэрлэг барих 22 байршлын газрыг чөлөөлжээ

Энэ жил улс, нийслэлийн төсвөөр сургууль цэцэрлэг, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 39 байршилд нөхөх олговортойгоор газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна.

Өнөөдрийн байдлаар 22 байршлын газар чөлөөлөлт бүрэн дууссан бол 11 байршлын газар чөлөөлөлт дуусан шатандаа ороод байна. Үлдсэн 6 байршилд иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байна.

Дээрх 39 сургууль цэцэрлэг, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил ирэх жил хийгдэх бөгөөд энэ жил газар чөлөөлөлтийн ажлыг хийж дуусгах юм.

Газар чөлөөлөлт бүрэн дуусч барилгын ажил эхлүүлэх боломжтой болсон байршлуудаас дурьдвал:

  • Баянгол дүүргийн 2-р хороо, 66-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих газар дээр зөвшөөрөлгүй барьсан 25 гаражийг албадан чөлөөлсөн.
  • Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз захын хойно 100 ортой хүүхдийн цэцэрлэг барих 3000 м2 газрыг бүрэн чөлөөлсөн.
  • Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн эцэст 280 ортой хүүхдийн цэцэрлэг барих 4760 м2 газрыг бүрэн чөлөөлсөн.
  • Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд 125 дугаар цэцэрлэгийн 240 ортой өргөтгөл барих 5300 м2 газрыг бүрэн чөлөөлсөн.
  • Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих газрыг бүрэн чөлөөлөөд байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button