ВИДЕО: Л.Отгонбаатар дэлхийн аваргыг ялж, хүрэл медаль хүртэв

Азербайжан улсын Баку хотод болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медалийн эзэн болов. Ингэснээр Монголын баг тамирчид ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна.

\

Л.Отгонбаатар Бакугийн дэвжээнд  АНУ-ын Л.А Смит, Чилийн Томас Бричено, Латвийн Жевгенис Бородавко, Португалийн Хорхе Фонсекаг тус тус ялж шөвгийн дөрөвт  шалгарсан. Хагас шигшээд олимпийн мөнгө, ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн Варлам Лепартелианид вазари үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.

Ингээд хүрэл медалийн төлөө дэлхийн аварга Японы Аарон Вольфтой барилдаж, цэвэр ялснаар дэлхийд нэрээ данслууллаа.

\

Дашрамд сонирхуулахад, уг барилдааныг Азербайжан Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж сонирхсон байна.

Б.ОД

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button