УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ

Өнөөдөр 14.00 цагаас Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд УБТЗ-ын нэхэмжлэлтэй Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг шүүх хурал болж, түүний эзэмшиж байгаа 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-ын мэдэлд буцаан олгох шийдвэрийг гаргасан юм. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Л.Пүрэвбаатар нь Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байгаа билээ.

Дарга асан Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулж эзэмшиж байгааг “”УБТЗ” ХНН хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд ийнхүү гурван шатны шүүхэд хандсан байгаа юм.

О.Сайхан

Оллоо.mn 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button