Жүдочид ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-ийн жинд ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын баг тамирдын ДАШТ-ээс авч буй гурав дахь хүрэл медаль юм.
Манай тамирчин Бакугийн дэвжээнд эхний даваандаа хийлж, хоёрдугаар тойрогт Венесуэлийн Педро Пинедаг өчих мэхээр, гуравдугаар тойрогт Кубын Энди Грандаг даралтаар, хэсгийн аваргын төлөө Японы Хисаёши Харасаваг үүрэх мэхээр цэвэр ялсан. Улмаар хагас шигшээд Гүржийн бөх Гурам Тушишвилид ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.
Ингээд хүрэл медалийн төлөө Чехийн Лукастай барилдаж, нэмэлт цагт вазари үнэлгээ авч яллаа. Ингэснээр Монголын баг тамирчид сүүлийн хоёр өдөр дараалан хүрэл медаль хүртэж, нийт гурван медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүлж байна.