“Босоо хөх Монгол” ТББ-ыг Улсын харцага Г.Ганхуяг удирдана
“Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын удирдах зөвлөл хуралдаж, улсын харцага Г.Ганхуягийг тэргүүнээр томилжээ.
Тус төрийн бус байгууллагын удирдах зөвлөл нь тэргүүнээ хоёр жилийн хугацаагаар томилж, хүсвэл нэг удаа улираадаг дүрэмтэй юм байна. Байгуулагдаад зургаан жил болж байгаа бөгөөд эхний тэргүүнээр Э.Төмөрхуяг гэж хүн ажиллаж байжээ.
Дараагаар нь П.Шинжээравдан маань томилогдож, нэг удаа улирсан. Харин түүний бүрэн эрхийн хугацаа дууссан тул Удирдах зөвлөл хуралдаж, шинэ тэргүүнээр Г.Ганхуяг харцагыг сонгожээ.
Г.Ганхуяг харцага нь “Босоо хөх Монгол”-ыг байгуулалцсан анхны хүмүүсийн нэг аж. Тийм учраас тэргүүнээр ажиллах бүрэн боломжтой эх оронч үзэлтэй хэмээн гишүүд нь үзэж дэмжиж тэргүүнээр сонгожээ
О.Сайхан
Оллоо.mn