“Эко тулгат” зуух – Утаанаас салах хамгийн зөв шийдэл
Тэгвэл утаанаас салах нь ганц төрийн хийх ёстой ажил биш юм. Хувийн хэвшлийнхэн болон хувийн компаниуд нийслэлийн айл өрхийг утаанаас нь салгахад тодорхой хувь нэмрээ оруулсаар байгаа юм.
Тэдний нэг бол “Монватт” ХХК-ийн эко “Тулгат” зуух юм.
Хамгийн гол давуу тал нь гэвэл Германы технологийг Монголдоо нутагшуулж байна. Өөрөөр хэлбэл, дээрх улсын техник технологиор зуухаа үйлдвэрлэж эхэлсэн байгаа ажээ.
Герман улсын Олсберг компанийн үйлдвэрлэсэн эрчим хүчээс дулаан хуримтлуулж халаах эко төхөөрөмжийг Монголын нөхцөлд ашиглах боломжийн талаар хоёр орны компаниуд хамтран 2015-2016 онуудад Нийслэлд хийсэн судалгааг 600 айл өрхөд явуулсан юм. Энэ судалгааны хүрээнд айлуудад тавьж туршилт хийсэн. Энэхүү зуухыг тавьсан айл бүр ам сайтай байгаа бөгөөд энэ жилийн худалдаа нь есдүгээр сарын 15-наас эхлэх гэж байна.
Сүүлийн хоёр жил арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сар хүртэл шөнийн тарифийг тэглэсэн. Гэхдээ шөнийн тарифаар тог 380-д холбогдсон бол 1500 кВт нь үнэгүй ашиглана. 220-д холбогдсон бол эхний 700 кВт нь үнэгүй байх жишээний. Тэрнээс илүү ашигласан бол шөнийн тарифийг нь 50 хувь хөнгөлнө.
Тэгэхээр дээрх төхөөрөмж бол 5 кВт-ын төхөөрөмж. Хоногт 8 цаг дулаанаа хуримтлуулж цахилгаанд холбогдоно гэхээр 40 кВт болно гэсэн үг. Харин үүнийг сараар бодохоор сард нэг айл өрх 1200 кВт зарцуулна гэсэн үг. Үүнээс 700 мвт нь үнэгүй гэхээр үлдсэн 500 квт-ын цахилгааны төлбөр сардаа 19-20 мянган төгрөг болно. Түүнчлэн дулаараад ирэхээр энэ төхөөрөмжөө 8 цаг тогонд цэнэглэх шаардлагагүй. Автомат тохиргоотой учраас өөрөө дулаанаа тохируулах нь бас нэг давуу үзүүлэлт юм.
Дотроо 78 хувийн мател агуулсан тоосго болон бусад эд ангиудаас бүрдэж байгаа. Дулаанаа тоосгондоо шингээнэ. Шингээсэн дулаанаа сэнсээр дамжуулж гурван тал руу үлээлгэж гаргана. Гаргаж байгаа дулаан нь хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй, агаарыг ууршуулж шатаана.
Зуухны өдрийн хувьд 82,5 см өндөртэй, дээрээ хоёр ширэмтэй хоол цайгаа хийгээд идчих боломжтой. Таван нас хүртэлх хүүхэд галын аюулаас сэргийлэгдэх бүрэн боломжтой. Гал түймрийн аюулаас бүрэн хамгаалагдсан.
Зуухан дээр нь байгаа хоёр ширмийнх нь том нь дулаанаа хуримтлуулж авч байх үедээ жижиг ширэм нь ажиллана. Шөнийн хямдралтай цахилгааныг ашиглан 8-9 цаг дулаанаа хуримтлуулж 24 цагийн турш гэрийг хэвийн дулаантай байлгана. Хамгийн гол нь тохь тухтай, дулаахан хямд өртөгтэй гэдгийг авсан иргэд аль хэдийнэ мэдэж мэдэрч эхэлжээ.
Эко “Тулгат” зуухын үнийн хувьд боломжийн үнэтэй. Ямар ч байсан айлд хэмнэлттэй тусна.
Төхөөрөмжийн үндсэн үнэ нь 2 сая 580 мянган төгрөгийн үнэтэй. Лизингээр авах бол урьдчилгаа 480 мянган төгрөгөө төлж, компанитай хувь гэрээ хийнэ.
Нэг жилээр гэрээ хийвэл сард 175 мянган төгрөг төлнө.
Хэрвээ жил 6 сараар гэрээ хийвэл сардаа 116.600 төгрөг төлнө.
Үлдэгдлийг нь 1-1,6 жилийн хугацаанд хувааж төлнө. Нэг жил төлөх үү, жил 6 сарын хугацаатай төлөх үү гэдгээ иргэд өөрсдөө сонгох боломжтой.
Хамгийн гол нь банкаар лизин олгогдохгүй, хүүгүй, компанийн лизингээр олгогдож байгаа нь давуу тал болж байгаа юм.
Эхний бүртгүүлсэн зуун айлд зуухыг суурилуулахад үнэ төлбөргүй угсарч байрлуулж, суурилуулж өгнө.
-Орлого нотлох баримт. /Тэтгэврийн хүн бол тэтгэврийн дэвтрээ, ажил хийдэг хүн Нийгмийн даатгалын дэвтэр, бизнесмэн хүн бол орлогын хар дэвтрээ авчрах/
-Цалингаа ямар банкны дансаар авдгаа тодорхойлох, цалингаасаа сар бүр шууд таталт хийлгэдэг байх. Хамтран түрээслэгчтэй байх.
-Оршин суугаа газрынхаа хорооны тодорхойлт.
-Иргэний үнэмлэхний хуулбартай ирэхэд болно.
Энэхүү төхөөрөмжийг сонирхож байгаа бол дараах утсаар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Холбоо барих утас: 99965471, 99184285, 11361054, 11360870
Цахим хаяг: [email protected]
Facebook хаяг: Монватт компани
Оллоо.mn