Богд хааны ордон музейн захирлаар яруу найрагч Ц.Эрдэнэбаатарыг томилжээ

 Монгол Улсын ууган, хамгийн олон сан хөмрөг үзмэртэй Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайханыг өнгөрсөн долоо хоногт ажлаас нь чөлөөлжээ.

Тэрбээр түүхч мэргэжилтэй бөгөөд өнгөрсөн 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл тус музейн даргаар ажиллаж иржээ. О.Мэндсайхан ажил­лах хугацаандаа Богд хааны ордон музейг дэлхийн жишигт хүргэхээр ихээхэн ажлыг амжуулсан хэмээн салбарынхан нь дүгнэдэг юм.  Тухайлбал, Богд хааны ордон музейд “Тууль хайлах” өргөө байгуулсан.

Мөн хэл амтай, хэрүүл тэмцэлтэй байсан музейн эзэмшлийн газраа бусдад алдахгүй бүтнээр нь авч үлдсэн юм.

Түүний оронд 2016 оны “Болор цом” яруу найргийн наадмын эзэн Ц.Эрдэнэбаатарыг салбарын яамнаас нь томилжээ.

Тэрбээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, нутагтаа бага, дунд сургууль дүүргэж, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн. Монгол хэл, уран зохиолын багш, утга зохиолын ажилтан мэргэжилтэй. Утга зохиолын магистр цол зэрэгтэй нэгэн ажээ.

О.Сайхан

Оллоо.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button