Ч.Ганзоригийг суллав
Түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэх хурал өчигдөр болох байсан ч хойшилсон учраас батлан даалтад гаргаж гадуур байцаалт явуулахаар болжээ.
Учир нь хуулийн дагуу мөрдөн байцаагчид яллагдагчийг саатуулах эрх бүхий 48 цагийн хугацаа байдаг. Энэ хугацаанд яллагдагчийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх ёстой. Ч.Ганзоригийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болоогүй учраас ийнхүү суллажээ.
Ч.Ганзоригийн өмгөөлөгч хөдөө орон нутагт ажлаар явсан тул шүүх хурлын тов хараахан тодорхой бус байна.
АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийг хорьсон асуудлаар “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. Энэ хэрэгт холбогдуулан тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байсан захирал асан Ч.Ганзоригийг яллагдагчаар татсан. Үүнтэй холбоотойгоор Ч.Ганзоригийг саатуулан шалгаж байна.
Прокуророос Ч.Ганзоригийг цагдан хорих санал тавьсан. Одоо шүүхээр шийдүүлэх үйл ажиллагаа явагдана. Энэ хэрэгт холбогдуулан таван хүнийг шалгаж байна. Тодруулбал, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, н.Мөнхжаргал, Амарбат, Галбадрах нарын таван хүнийг шалгаж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.
О.Сайхан
Оллоо.mn