Дархан-Уул аймгаас алга болсон ах дүү хоёр олджээ

 Сүүлийн үед бага насны хүүхдүүд алга болох хэрэг гарсаар байна.

Энэ сарын 16-нд гэхэд Дархан-Уул аймгаас ах, дүү хоёр алга болжээ. Харин ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгснөөр 10 гаруй хоногийн дараа тэр хоёрыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс эсэн мэнд олжээ.

Хүүхдүүд хоёулаа эрэгтэй, 12 болон 8 настай юм байна.  Тэдний биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй.

Хүүхдүүд яагаад гэрээсээ явсныг шалгаж байгаа бөгөөд одоогийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа аж. Хэргийг Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.  

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button