ДЭЛХИЙН ЧАНСАА: Д.Сумъяа, М.Уранцэцэг нар тэргүүн байраа алдлаа

“БАКУ-2018” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өндөрлөж, дэлхийн чансаа шинэчлэгджээ. Шинэчилсэн чансааг Японы Хифүми Абэ, Үта Абэ, Цүкаса Ёшида, Сара Асахина,  Испанийн Николоз Шеразадишвили, Украины Дарья Белодед, Францийн Мари-Эв Гайе  нар тэргүүлж эхэллээ.

Харин дэлхийн чансааг сүүлийн нэг жил гаруйн хугацаанд тэргүүлж байсан МУГТ М.Уранцэцэг, МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа нарын чансаа ухарчээ. Тодруулбал,  эмэгтэйчүүдийн  48кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг дэлхийн чансааны гуравт, 57 кг-д МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа хоёрдугаарт бичигдэж байна. 

Эмэгтэйчүүдийн чансаа

Эрэгтэй жүдочдоос 60 кг-д Д.Амартүвшин долоо, 66кг-ийн жинд Г.Хэрлэн тав, 73 кг-д МУГТ Г.Одбаяр дөрөв, Ц.Цогтбаатар арав, 81 кг-д О.Ууганбаатар найм, 90 кг-д Г.Алтанбагана ес, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр гуравдугаар байрт тус тус бичигджээ.

Эрэгтэйчүүдийн чансаа

Дашрамд дурьдахад,

ДАШТ-ий аварга – 2000 чансааны оноо

Мөнгөн медаль – 1400

Хүрэл медаль 1000 оноо тус тус хүртжээ.

Б.Од

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button