Намрын нээлтийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болохгүй

2018-2019 оны намрын улирлын нээлтийн барилдаан өнөөдөр 14.00  цагаас Монгол бөхийн өргөөнд болохоор товлогдоод байсан. Гэсэн ч Монголын үндэсний бөхийн холбооны маргаанаас болж, хойшилжээ.

Учир нь өчигдөр/09.28/ 12.00 цагийн үед  дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй Л.Чинбатын талын хүмүүс Бөхийн өргөө рүү дайрч орж, маргаашийн барилдааныг зохион байгуулвал үймээн самуун дэгдээнэ гэж сүрдүүлсэн байна. Иймд цагдаа прокуророос Монгол бөхийн өргөөг дахин хамгаалалтад авчээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МҮБХ-ноос намрын нээлтийн барилдааныг хойшлуулж, ирэх долоо хоногийн бямба гарагт буюу аравдугаар 06-нд Алдар спорт хорооны зааланд зохион байгуулахаар болжээ.

Б.ОД

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button