Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх Японы туршлагаас суралцлаа
БСШУЯ болон ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих, тэгш хамруулах талаар Япон улсын туршлагаас суралцаад ирлээ. “Жайка” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд дээрх сургалт зохион байгуулагдсан юм.
-Тусгай сургуулийн сургалтын хөтөлбөрт шинээр орсон ахуй заслын хичээлд хамрагдах сурагчдыг эрүүл мэндийн олон улсын ангилал буюу ICF-ээр үнэлгээ өгч ганцаарчилсан сургалтын хөтөлбөр боловсруулан ажиллах талаар зөвлөмж гаргах.
-Тусгай сургуулийн нийгмийн ажилтан, эцэг эхийн зөвлөлийн гишүүдийн дэмжлэгтэйгээр тусгай сургуулийн сурагчийн эцэг эхчүүдийн харилцаа, хандлагыг өөрчлөх сургалт зохион байгуулах.
-ХБХ-ийг ерөхний боловсролын сургуульд тэгш хамруулан суралцуулах журмыг батлан гаргах.
-Ерөнхий боловсролын сургуулиуд Хөгжүүлэн сургах төв байгуулахад нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг санаачилга багтаж байна.
Эх сурвалж: БСШУСЯ