“Автомашингүй өдөр”-өөр агаарын бохирдол 3-6 дахин бага байжээ

Энэ сарын 22-ны өдөр Нийслэлд “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулж,  автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас зам хаасан үед Баруун дөрвөн зам, МУИС, Зүүн дөрвөн зам, Ялалтын талбайн орчмын агаарын бохирдлыг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үетэй харьцуулсан  хэмжилтийг хийсэн байна. Хэмжилтийн дүнг харьцуулан харахад авто замын хөдөлгөөн хаасан үед агаарын бохирдлын хэмжээ (NO2, SO2, PM2.5) 3-6 дахин бага байжээ.

Доорх графикаас харахад авто машинаас голчлон ялгадаг NO2-азотын давхар ислийн хувьд автомашингүй өдөр энгийн өдрийнхээс 3.3-6 дахин бага байна.

\

Хэмжилтээр тодорхойлогдсон SO2-хүхэрлэг хийн агууламжийг доорхи графикт үзүүллээ. Хүхрийн давхар ислийн хувьд авто машингүй өдөр энгийн үеийнхээс 3 дахин бага байв.

 

\

Нарийн ширхэглэгт тоосонцрын агууламжийг доорх графикт үзүүллээ. PM2.5 -н хувьд авто машингүй өдөр энгийн үеийнхээс 3-4.6 дахин бага байв.

 

\

Хэмжилт хийсэн газрууд.

 

\\\\

Эх сурвалж: Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button