Харумафүжи өнөөдөр зодог тайлна
Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол өнөөдөр болно.
Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь их аварга цол хүртсэн юм.
Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорсон билээ.
Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа мэдэгдсэнээсээ хойш Монгол Улсын боловсролын салбарт хөрөнгө оруулж, “Шинэ Монгол-2” сургуулийг Яармагт барьж байгуулан, энэ есдүгээр сарын 1-нд нээсэн. Мөн тэрбээр зураг зурах авьяастай бөгөөд үүнийгээ хөгжүүлэн Японд уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан байгаа юм.
О.Сайхан
Оллоо.mn