Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Буриадын театраас хөөгдсөн үү

 

Дэлхийн сонгодог урлагт Монголынхоо нэрийг гаргаж яваа Гавьяат жүжигчин, Чингис хаан одонт Г.Ариунбаатарын талаар таагүй мэдээ гарчээ.

Тодруулбал, түүнийг Буриадын театраас хөөсөн гэх. Энэ талаараа  тэрбээр өөрөө ч цахим хуудсандаа бичсэн харагдана.

Тэрбээр “Өнөөдөр Буриадын театрыг орхиж байна. Биднийг бараг л хөөлөө. Монголчуудыг ажиллуулахгүй гэнэ. Жалга довны үзэл гэж байгаа бололтой” гэжээ.

Энэ мэдээллээс нь харахад Буриадын театр Монгол дуучныг маань үндэс угсааны асуудлаар ажлаас нь халсан бололтой. Гэхдээ яах вэ, түүнийг Монголын болон Дэлхийн сонгодог урлагийн тайз хүлээж байгаа шүү дээ.  

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button