МСҮТ-ийн сурагчид сар бүр 100 мянган төгрөг авна

Засгийн газрын баасан гарагийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцжээ.

 Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийсэн байна. Түүний хэлснээр  Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн сурагчдад сар бүр 100 000 төгрөгийн тэтгэлэг олгож байхаар мөнгийг нь төсөвт суулгажээ.

Мөн Зэсийн үнийг 2019 оны төсвийн төсөөллөөс буулгаж оруулж ирсэн, дэлхийн эдийн засаг өрнөх үйл явцыг урьдчилан тооцоолж гаргасан харьцангуй бодитой төсөв болсон гэж үзэж байгаагаа танилцуулсан байна.

О.Сайхан

Оллоо.mn 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button