Авто зогсоолуудыг амралтын өдрүүдэд үнэгүй болгоно
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар гаргасан 70 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Өнөөдөр нийслэл хотын замын хөдөлгөөнд өдөрт 300 мянган автомашин оролцож олонх нь Бага тойруу орчмоор зорчдог судалгаа байна. Тиймээс энд орц, гарц нээж, сэтгэлгээ зам байгуулж байна” гэв.
Ингэснээр томоохон уулзваруудын хөдөлгөөний ачаалал багасах тооцоотой. Нийтийн тээврийн чиглэлд анхаарч 2017, 2018 онд 11 шинэ чиглэл нээж, ид ачааллын үеэр автобусны тоог нэмж байгаа гэв.
Түүнчлэн сургуулийн автобусны тоог олшруулж, замын хөдөлгөөний ачааллын мэдээллийг цахимаар мэдээлэх арга хэмжээ авч байгааг дурьдав.Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд авто зогсоолын тоог олшруулж, амралтын өдрүүдэд иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах болжээ. Мөн зарим авто замын урсгалыг нэг чигт оруулж, өргөтгөсөн байна. Цаашид хяналтын камер суурилуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ.
О.Сайхан
Оллоо.mn