ФОТО: Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлав
Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол өчигдөр/09.30/ боллоо. Мэргэжлийн сүмогийн дэвжээнд 17 жил зодоглож их аварга цол хүртсэн тэрбээр сүүлчийн удаа дэвжээндээ гарч ёкозүна дохё-ири ёслол хийж зодог тайлав.
Энэхүү ёслолд 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсэн байна.