Хөгжлийн банкинд ажиллахыг урьж байна

Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхийг сайжруулах явдал юм.

Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг боловсон хүчин таныг Монгол Улсын Хөгжлийн банкны Систем, аюулгүй байдал хариуцсан инженерийн ажлын байранд ажиллахыг урьж байна. Үүнд:

 

Гүйцэтгэх чиг үүрэг: Банкны үйл ажиллагаанд мэдээллийн аюулгүй байдлыг хангуулах ажлыг байнга зохион байгуулах, мэдээллийн нууцлал, хамгаалалтыг сайжруулах, мэдээллийн системийн үндсэн төв болон нөөц төвийн хэвийн, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, хэрэглэгчдийн компьютер, тоног төхөөрөмжийн тохируулга хийх, үйлдлийн системийн хяналтыг гүйцэтгэх, мэдээллийн системийн гүйцэтгэлийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг тогтмол зохион байгуулах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

 

  • Мэдээллийн системийн инженер, программист, сүлжээний инженер мэргэжилтэй;
  • Windows Server, Linux төрлийн үйлдийн системүүд дээр ажиллах, Актив директор, MS Exchange, Web сервер зохион байгуулах чадвартай;
  • Мэдээллийн системийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан байх;
  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй;
  • Нууц хадгалах, итгэл хүлээх түвшин өндөр.
 

Бүрдүүлэх баримт бичиг:

 

  • Төрийн албан хаагчийн анкет болон CV
  • Цээж зураг /4х6см хэмжээтэй, 2 хувь/
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • Иргэний үнэмлэх /хуулбар/ 
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт
 

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгнө үү.

Анкет, материалыг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтанд тэнцсэн  өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.

 

Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар

 

Холбоо барих:      [email protected]

Утас:               (976)-11-7013-0516 /554/                                 

Факс:              (976)-11-7013-0602

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button