Увс аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжив

Онцгой байдлын ерөнхий газраас Увс аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 10 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус сургууль зохион байгуулахтай холбогдуулан өнөөдрөөс эхлэн Увс аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. 

 

\

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох,  цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах, дадлага сургуулиуд зохион байгуулагдах бөгөөд Сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян ажиллаж байна.

 

\

Тус  сургуулийн зорилго нь  аймаг, орон нутгийн удирдлага, онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд тухайн бүс нутагт тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн  хор хохирлыг өөрийн хүчээр даван туулах, авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхээ дүгнэх, гамшгаас хамгаалах орон нутгийн төлөвлөгөөг бодит байдал дээр турших, удирдах бүрэлдэхүүнд гамшигтай тэмцэх чадавхиа дээшлүүлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button