Сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолыг өргөн барив

Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын сайд Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Зам, тээврийн хөгжлийн яамны удирдах зарим албан тушаалтнууд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглэж, нэгнийхээ амь насыг хохироосон гэмт хэрэг, мөн наймдугаар сарын 12-ны өдөр төмөр замын ноцтой осол зам, тээврийн салбарт гарсан.

Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж, Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан билээ.

Түүнийг Сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай саналыг зохих журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байна.

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button