ОУХМ Г.Угалзцэцэг Энэтхэг улсыг зорилоо

Бүгд найрамдах Энэтхэг Улсын Пунь хотод 2018 оны аравдугаар сарын 2-8-ны өдрүүдэд Бодибилдинг Фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Тэмцээнд  Монгол Улсаа төлөөлж Дэлхийн гурав, Азийн хоёр удаагийн аварга ОУХМастер тамирчин Г.Угалзцэцэг оролцохоор эх орноосоо мордлоо. Мөн Монголын Бодибилдинг фитнессийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Мөнгөнбаяр, Бодибилдингийн ОУ-ын шүүгч Д.Хишигдэмбэрэл нар тус тэмцээнийг зорьж байна.

ОУХМастер Г.Угалзцэцэг Women’s Athletic Physique -165 cm ангилалд өрсөлдөнө. Тэрээр энэ ангилалд урд нь ДАШТ-д  гурван удаа, ААШТ-д хоёр удаа аваргалж байсан юм.

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button