1.3 сая ам.долларын асуудлаар АТГ-аас албан тайлбар хийнэ

Цагдаагийн удирдах албан тушаалтнууд болон АМГТГ-ын дарга нар хятадуудаас их хэмжээний мөнгө буюу 1.3 сая ам.доллар авсан хэрэгт шалгагдаж буй.

Энэ хэрэгт олон хүн хамсаатан болж байгаа бөгөөд цагдаагийн удирдах албан тушаалтнуудаас эхлээд шүүхийн шинжээчид, цаашлаад УИХ-ын хоёр гишүүн ч холбогдсон гэх мэдээлэл өчигдөр гарсан юм.

Лицензийн асуудлаар энэ их мөнгийг авлигад авсан, хоорондоо хувааж авахаар тохиролцож, тусгай хамгаалалттай газар хадгалж байсан гэх.

Тэгвэл энэ авлигын хэрэгт яг ямар албан тушаалтай хэн гэж хүмүүс холбогдсон бэ гэдэг нь яах аргагүй олны анхаарлыг татаж байна.

Тиймээс АТГ-аас 1.3 сая ам.долларын асуудлаар албан ёсны мэдээ, тайлбар гаргахаар болжээ.

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button