Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: Энэтхэгийн Элчин сайдын яамнаас Махатма Гандигийн гудамжинд байрлах Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.

09:00 цагт: “Новотел” зочид буудалд Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурал болно.

10:00 цагт: “Blue Sky” зочид буудалд “Алтны форум” уулзалт, хэлэлцүүлэг болно.

10:00 цагт: МУИС-ийн Номын санд ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, MERIT төсөл хамтран хэрэгжүүлэх “Мэдлэгийн портал” төслийн нээлт болно.

11:00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс "Оюутолгойн 51 хувийг нээлттэй хэлэлцэх ёстой" сэдвээр мэдээлэл хийнэ.

13:00 цагт: Багшийн хөгжлийн ордонд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт аутизмтай хүүхдүүдэд хичээл заах сургагч багш бэлтгэх сургалтын нээлт болно.

13:00 цагт:  “Max Tower”-т Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн баярын өдөрлөг болно.

13:00 цагт:  Бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргах, олон улсын бизнесийн туршлагаас суралцах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад зориулсан сургалт ХХААХҮЯ-нд болно.

13:30 цагт: “Мишээл Экспо төв”-д "Дижитал хэрэглэгч-Эрүүл мэнд" сэдэвт форум болно.

14:00 цагт:  "Корпорейт Конвэйшн Центер"-т Монголын мэргэжлийн боловсролын салбарын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээ болно.

Төрийн ордонд

09:00 цагт:  “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

11:00 цагт: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

13:00 цагт: “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

15:00 цагт: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button