Ж.Бат-Эрдэнэ сайдыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ж.Бат-Эрдэнэ сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

 

Тус байнгын хорооны хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Сайдыг чөлөөлсний дараа дараачийн томилгоог ярих хууль зүйн зохицуулалттай. Энэ хүргэхдээ ажиллана. Ер нь төрийн албыг чадавхжуулах хэрэгтэй байгаа юу гэвэл байгаа. Цаашид олон чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй байгаа. 1990-ээд оноос хойш төрийн албаны сахилга баттай байдал алдагдсан нь үнэн” гэсэн юм.

 

Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа  санал хураалт явуулахад сайдыг  чөлөөлөх асуудлыг 100 хувь дэмжсэн байна.

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button