Тагнуул байж болзошгүй гадаадын иргэнийг саатуулсан гэв
Энэ талаараа дөнгөж сая мэдээлэл хийв. Мэдээлэл хийсэн алба хаагч прокурор зөвшөөрөл өгөөгүй учир албан тушаалаа ч хэлэх боломжгүй гэсэн юм.
Тэрбээр “ТЕГ нь тагнуулын байгууллагын тухай хуульд заасан 10,11 дүгээр зүйлийн дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19-ын 10 дугаар зүйлд заасан тагнуул хийх шинжтэй, гэмт хэргийн шинж агуулсан гадаад улсын иргэний үйл ажиллагааг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу саатуулсан.
Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуулийн дагуу прокуророос албан ёсны зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгөхийг хориглосон байдаг” гэлээ.
О.Сайхан
Оллоо.mn