Төрөх эмнэлэгт төрсөн нярайд регистрийн дугаар олгодог боллоо

Төрөх эмнэлгүүдэд төрсөн нярайг шууд бүртгэж, регистрийн дугаар олгодог болжээ.

Сүүлийн хоёр хоногийн хугацаанд нийслэлийн найман төрөх эмнэлэгт шинээр төрсөн 179 хүүхдэд регистрийн дугаарыг нь олгосон байна.

 

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” хөтөлбөрийн хүрээнд УБЕГ нь Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороотой хамтран мэдээлэл солилцох цахим бүртгэлийн системийг энэ сарын 1-нээс улсын хэмжээнд нэвтрүүлсэн.

 

Уг системийг нэвтрүүлснээр улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хүүхэд эмнэлэгт төрсөн даруйд шууд регистрийн дугаар олгохоос гадна эмнэлгээр үйлчлүүлэгчдийг бүртгэж эхэлжээ. Ингэснээр төрийн байгууллагын ачаалал ч багасах юм байна. 

О.Сайхан

Оллоо.mn 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button