Байр түрээслэх нэрийдлээр олон иргэнийг хохироосон эмэгтэй ял авчээ

Сүүлийн үед залилангийн хэрэг цагдаагийн байгууллагад их бүртгэгдэж байна. Ихэвчлэн мөнгө төгрөг болон орон байрны залилангийн хэрэг аж.

Тухайлбал, байр түрээслэнэ хэмээн давхар давхар хүнд түрээслүүлэх мөн худлаа хэлж залилж мөнгө авсан хэргийг Баянгол дүүргийн шүүх шийдвэрлэжээ.

Тодруулбал, 23 настай эмэгтэй байр түрээслэх нэрээр залилан хийж, иргэдийг хохироосон байна. Хуулийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж, зургаан удаагийн үйлдэлтэй болохыг нь тогтоож цагдан хорьжээ.

Гэвч тэрбээр жирэмсэн байсан тул батлан даалтад гаргажээ. Харин батлан даалтад байх хугацаандаа дахин иргэдийг залилж, 75 удаагийн давтан үйлдэлтэйгээр буцаад цагдан хоригдож байгаад шүүхээр гэм буруутайг нь хэлэлцэж, 10 гаруй жилийн хорих ял оноожээ. Одоогоор хориход хүүхэдтэйгээ хүмүүжиж байгаа аж.

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button