ОХУ-д инженерийн чиглэлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр ОХУ-ын Роснефть компаний дэд ерөнхийлөгч Ю.И.Калининтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

БСШУСЯ, ОХУ-ын ”Газрын тосны Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын хэлэлцээрийн хүрээнд жил болгон  Монгол Улсын  10 оюутан ОХУ-д инженерийн чиглэлээр суралцдаг. Шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс одоо суралцаж байгаа оюутны тоог нэмэгдүүлэхээр уулзалтын хүрээнд тохиролцлоо.

Инженерийн чиглэлээр ОХУ-д суралцах оюутныг ахлах ангиас нь эхлэн бэлтгэх хэрэгтэй гэсэн саналыг дэд сайд хүлээн авч, ажил хэрэг болгохоо мэдэгдлээ. Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулна.  

Эх сурвалж: БСШУСЯ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button