Хуульчийн шалгалтад 151 оролцогч тэнцжээ

Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтыг  өнгөрсөн есдүгээр сарын 26, 27, 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

Шалгалтад нийт 1143 оролцогч бүртгүүлж, 1005 оролцогч сорилгын шалгалт өгсөн. Үүнээс 748 оролцогч сорилгын шалгалтад тэнцэж, Эрүүгийн эрх зүй, Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтад оролцлоо.

 

Шалгалтын нэгдсэн дүнгээр нийт 151 оролцогч 70 ба түүнээс дээш оноо /хувь/ авч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн байна байна.

О.Сайхан

Оллоо.mn 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button