“Жаст”-ын Ш.Батхүүг хорих хугацааг сунгалаа

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг хорих хугацаа өчигдөр дуусчээ.

Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх өчигдөр болсон ч шүүгчээсээ татгалзсан юм байна. Харин өнөөдөр дахин хэлэлцээд шүүхээс 15 хоног хорих шийдвэр гаргажээ.

 

Хэргийг сануулахад, Ш.Батхүү Өмнөд Африкийн Стандарт банканд Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх хэргээр шалгагдаж буй юм.

О.Сайхан

Оллоо.mn 

 

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button