Хар тамхины хэрэгт таван сурагч холбогджээ
Сүүлийн үед хар тамхи болон мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэгт насанд хүрээгүй хүүхдүүд холбогдоод байгаа нь аюулын харанга дэлдэж байна.
Хамгийн сүүлд гэхэд ЕБС-ийн сурагч хар тамхины хэрэгт холбогдсон мэдээлэл байгаа юм.
Энэ талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, ахмад С.Батзориг “Энэ оны есөн сарын байдлаар 131 хэрэгт 258 хүн холбогдон шалгуулж байна. Хар тамхины хэрэг таван сурагч, гурван оюутан холбогдсон. Хамгийн бага нь 13 настай охин юм билээ. Хэргийг шалгаж байна.
Ихэвчлэн 16-20 насныхан найз нөхдийнхөө хүрээнд хар тамхины хэрэгт холбогдсон байдаг. Тэд бие биедээ сонирхуулж нэг нэгнээ уруу татаж дуурайх хэлбэрээр үйлдсэн нь тогтоогдсон. Сүүлийн үед эмэгтэйчүүд хар тамхины хэрэгт холбогдох нь нэмэгдэж байна” гэв.
О.Сайхан
Оллоо.mn