Нэг охин нас барж, хоёр охин ухаангүй олджээ
Өчигдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 12-13 насны 3 эмэгтэй хүүхэд ухаангүй байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу аймгийн эрүүл мэндийн нэгдэл болон цагдаагийн байгууллага очсон байна.
Улмаар цагдаа эмнэлэгийнхэнийг очих үед 12 настай хүүхэд нас барсан байдалтай, хоёр хүүхэд нь ухаангүй байдалтай байжээ.
Ухаангүй байдалтай хүүхдүүдийг яаралтай Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгүүлэхээр явуулсан байна. Урьдчилсан байдлаар хүүхдүүд хордлогонд орсон байж болзошгүй бөгөөд нарийн шинжилгээ хийж байгаа ажээ.
О.Сайхан
Оллоо.mn