Ё.Баатарбилэг, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан гурвын нэг нь сайд болно
МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс орных нь хүнийг шуурхай томилох ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайдад сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ. Одоогоор УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан, Я.Содбаатар нар нэрээ дэвшүүлээд байна.
Удирдах зөвлөлөөс сайдын нэрийг тодруулж, бүлэг, байнгын хороо, чуулганд танилцуулж томилно” гэв.
О.Сайхан
Оллоо.mn