Урт наслах 10 боломж

  1. Зохистой илчлэг бүхий, шаардлагат хэрэгцээг хангасан олон төрлийн хоол, ялангуяа шинэ жимс, ногоо болон хальстай үр тариаг түлхүү хэрэглэх.
  2. Өөртөө тохирсон дасгал хө­дөлгөөнийг тогтмол хийх. Үүнд: Зүрх судасны үйл ажиллагааг хэвийн байлгах, булчингийн хүч, тэнцвэрт байдал, уян хатан чанараа хадгалах дасгалууд хийж хэвших.
  3. Биеийн эрүүл мэндээ байнга анхаарч ахмад настанд зон­хилон тохиолддог өвчин түү­ний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр хувийн төлөвлөгөө гаргаж “Хэдийд ямар мэргэжлийн эмчид очиж үзүүлэхээ тө­лөвлө”. Мөн эмч таныг дахин үзэхээр зөвлөвөл тэмдэглэн авч, хугацаандаа үзүүлж байх.
  4. Тамхи бүү тат. Тамхи татахаа болиход оройтно гэж байхгүй. Өнөөдрөөс эхэл.
  5. Унаж бэртэхээс сэргийлсэн арга хэмжээнүүдийг ав. Тухайлбал, гэртээ ахуйн уналтаас сэргийлэх, машинаар зор­чихдоо суудлын бүсийг байнга бүсэлж бай.
  6. Тоглоом тоглох, аливаа ажил хийх үедээ хамт олныхоо дунд идэвхтэй бай. Гэр бүл, найз нөхөдтэйгөө байнга ха­рилцаатай байж тэднээс хол­боогоо бүү таслаарай.
  7. Хэт халж, даарч хөрөхөөс зайлсхий.
  8. Та өдөрт хангалттай цагаар тайван орчинд унтаж амарч бай. Энэ нь танд шинэ эрч хүчийг бэлэглэнэ.
  9. Хувийн орлогоо төлөвлөн зарцуулж мөнгөний нөөцтэй байх боломжийг бий болгох.
  10. Амьдралынхаа туршид эерэг хандлагыг хадгалж яв. Өөрийнхөө дур сонирхолтой зүй­лийг хийж бай.

Дээрх 10 боломжийг та амьдралдаа хэвшүүлж чадвал нас ахих тусам таны таны амьдрал болон ажил үйлс тань баяр баясгалантай байх болно. Таныг энэ бүхнийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button