Бахтияр Ахмедов олимпийн алтан медалиа Будапештэд гардана
Одоогоос 10 жилийн өмнө Бээжингийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд Узбекистаны алдарт бөх Артур Таймазов алтан медаль хүртсэн билээ. Түүний 2008 онд Бээжингийн олимпод өгсөн допингийн сорьцийг 2016 онд дахин шалгахад хориотой бодис илэрсэн. Тиймээс ДБНХ (UWW)-ноос өнгөрсөн жилийн гуравдугаар сар 31-нд албан ёсоор амжилтыг нь хүчингүй болгосон билээ.
Харин Бээжинд үзүүрлэсэн ОХУ-ын бөх Бахтияр Ахмедовт алтан медаль шилжсэн бөгөөд ирэх сард Унгарын нийслэл Будапештэд болох насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр албан ёсоор гардаж авахаар болжээ. Ахмедов Дагестаны бөхчүүдээс олимпийн аварга болсон 19 дэх тамирчин болж байна.