МХЕГ: Хүүхдүүд эмэнд хордож, нас барсан гэдэг нь ташаа мэдээлэл

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна гэх нэрийн дор хуурамч эм хэрэглэсний улмаас ОХУ-д 12 хүүхэд амиа алдсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тэгвэл дээрх мэдээлэл нь батлагдаагүй, бодит эх сурвалжгүй, ташаа мэдээлэл гэдгийг МХЕГ-аас мэдээллээ. ОХУ-ын Эмийн зохицуулалтын байгууллагаас мэдээлэгдээгүй, нэр бүхий хуурамч эм хэрэглэсний улмаас тус улсад 12 хүүхэд амиа алдсан золгүй явдал гараагүй байна.

Иймд иргэдийг энэ мэт хуурамч мэдээлэлд автахгүй байх, аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас тодруулах, шаардлагатай тохиолдолд утсаар болон өөрийн биеэр хандахыг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөлөө.

\

Х.Хулан

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button