Охидууд хордож угаартсан уу

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 12-13 насны 3 эмэгтэй хүүхэд гэртээ ухаангүй олдсон талаар өчигдөр мэдээлсэн билээ.

Дуудлагын дагуу аймгийн эрүүл мэндийн нэгдэл болон цагдаагийн байгууллага очиход 13 настай охин газар дээрээ нас барж, хоёр нь ухаан алдсан байдалтай байжээ.

Цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч, тэднийг нийслэлд авчирч Хордлогын төвд эрчимт эмчилгээнд оруулсан байгаа аж. Одоогоор биеийн байдал нь маш хүнд муу байгаа гэв. 

Эх сурвалжийн хэлж буйгаар хамаатны хүүхдүүд байсан бөгөөд гэртээ хордлогод орж угаартсан бололтой. Пийшэн нь шатаж түүнээс болж угаартсан байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.

Гэхдээ шүүх шинжилгээний албаны дүгнэлт эцэслэн гараагүй байгаа аж. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button