Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусны нээлт болно
09:00 цагт: Төрийн ордны баруун хаалганд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс Оюу толгой ордын 51 хувийг ард түмэнд өмчлүүлэхийг шаардаж, жагсаал зохион байгуулна.
09:00 цагт: Монголын үндэсний номын санд Хэл, утга зохиол судлаач нэрт эрдэмтэн Балданы Содномын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10:00 цагт: Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээний үр дүнгээ танилцуулна.
10:30 цагт: Монголын үндэсний музейд ОХУ-ын шилдэг альпинист Сергей Глазуновын дурсгалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
11:00 цагт: Засгийн газрын XI байранд “Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд” зөвлөгөөн болно.
11:00 цагт: Тээврийн цагдаагийн алба нд "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл" аяны үр дүн болон зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Сонсголонгийн зам (ДЦС 4 рүү эргэх уулзвар)-д Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусны нээлт болно.
13:00 цагт: Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн шав тавих ёслол болно.
13:20 цагт: “Корпорейт” зочид буудалд Монголын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээ болно.
14:00 цагт: “Туушин” зочид буудалд Монгол улсад Ургамал хамгааллын байгууллага үүсч хөгжсөний 60 жил, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 30 жилийн ойн баярын хурал болно.