Нэгдүгээр сургуулийн захирлыг хахууль өгсөн хүнтэй нь хамт саатуулжээ

АТГ-аас өнгөрсөн шөнө ээлжит баривчилгаагаа хийжээ. Ингэхдээ хахууль авсан, өгсөн хүнийг хамтад нь хамт саатуулсан байна.

Тодруулбал, улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас хүүхэд шилжүүлэн авахдаа хахууль авдаг байжээ.

Харин өчигдөр нэгэн иргэн түүнд хахууль өгч байхад нь АТГ-ынхан үйлдэл дээр нь баривчилсан байна. Тиймээс түүнийг хахууль өгсөн хүнтэй нь хамт саатуулсан аж. 

АТГ-аас өнгөрсөн сард мэдээлэл хийхдээ Нэгдүгээр сургуульд цохолттой орж ирсэн хүүхдүүд олон байна гэж ярьсан. Тодруулбал, бага ангид хүүхдүүдийг хахуулаар оруулдаг байсан нь ийнхүү тодорхой болжээ.

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button